Дэлхийн жуулчлалын төвийн тээврийн хөлсний чансаа

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Дэлхийн жуулчлалын төвийн тээврийн хөлсний чансаа

Москвагийн автобус. Фото: mymetro.ru

Дэлхийн жуулчлалын хотуудын нийтийн тээврийн үнийн жагсаалтыг гаргахад Москва 28 дугаарт бичигдсэн байна. Уг чансааг Price of Travel портал энэ сарын 16-нд нийтэлсэн байна. Порталын ажилтнууд дэлхийд алдартай жуулчлалын 80 хотын нийтийн тээврийн үнийг харьцуулан үзжээ.

Венесуэлийн нийслэл Каракасын нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хамгийн бага мөнгө төлдөг байна. Тэнд метро ба автобусны тасалбар0,12-0,28 ам.доллар байна. Дараа нь 0,17 доллараар явж болдог Каирын метро нэрлэгдлээ. Дели хотын метро гуравт орсон ба хөлс нь 0,18-0,66 доллар болж байна.

Мосвагийн метронд одоо 0,84 доллар гэнэ. Тогтоогдсон тарифаар бол метрогоор явахад 26 рубль төлдөг. Оросын бас нэг хот Санкт-Петербургийн нийтийн тэврийн тасалбарын үнэ 0,61-0,71 долларын хэлбэлзэлтэй.

Хамгийн өндөр үнэтэй нийтийн тээвэр Копенгаген, Осло, Венеци хотуудад байна. Тухайлбал Венецийн усан тээврийн тасалбар жуулчдаас 8,9 ам.долларыг салгадаг.

Чансаанд энэ жилийн арваннэгдүгээр сарын дунд үеийн төлбөрийг авч харьцуулжээ. Price of Travel тэмдэглэснээр Каракас хот нийтийн тээврийн хамгийн бага хөлстэй хот ч гэсэн жуулчидад хамгийн өндөр зардалтай гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж