Ахмадинеджад аятолла нартаа худал хэлдэг

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Ахмадинеджад аятолла нартаа худал хэлдэг

Фото: ISRAland/AP

Эдийн засгийн хориг арга хэмжээ нь Иранд ноцтой хохирол учруулан түүний лидерүүдийн хоорондын зөрөлдөөнийг гаргаж байна гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс арваннэгдүгээр сарын 16-нд мэдэгджээ.

Жилийн өмнө татгалзаж байсан цөмийн хөтөлбөрийнхөө талаарх хэлэлцээрийг сэргээхээр Тегеран шийдсэн нь үүнийг харуулж байна гэж Гейтс жишээ татлаа.

Пентагоны тэргүүн өмнөхийн адил л Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгөх нь Исламын бүгд найрамдах улсын цөмийн хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийг 2-3 жилээр л хойш татна гээд харин хориг арга хэмжээ нь цохилт өгөхөөс хүчтэй гэдэгт тэр итгэлтэй байна. Зөвхөн өөрт нь  мэдэгдэхээс цаашгүй эх сурвалжийнхаа мэдээлэлд түшиглэн ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын нэр хүнд шашин, төрийн эзэн аятолла Хаменеи нүдэнд улам бүр доошилж байна гэж Гейтс хэлэв.

Аятолла хориг арга хэмжээ Ираны эдийн засагт нөлөөлөхгүй гэж Ахмадинежад яриад байгаа нь үнэн үү гэж эргэлзэх болсон тухай мэдээлэл бидэнд байгаа гэж Гейтс өгүүлжээ.

Германд ажил хийсэн гадаадынхныг урамшуулна
Европын холбооны бусад орнуудаас 2011 оны тавдугаар сарын 1-нээс хойш Германд ажиллахаар ирвэл тусгай шагнал урамшуулал олгохоор болж байна. Энэ тухай Польшийн  Metro сонинд бичсэн байлаа.

Шинжээч нарын дүгнэлтээр ЕХ-ны томоохон эдийн засагт гурван сая ажилчид дутагдалтай ажээ. Энэ хомсдолыг Герман саяхан ЕХ-нд нэгдсэн орнуудын  иргэдээр нөхөх бодлогыг барьж байна. Герман нэн түрүүнд Зүүн Европын том орон Польшийн ажилчдыг ирнэ гэж найдаж байгаа гэнэ. Мэргэжлийн инженер, IT мэргэжилтнүүдээр Германы компаниудын 70 хувь нь дутагдалтай байгаа юм.
Герман польшуудад ажиллахаар орж ирэхэд нь тавьсан хоригоо цуцалсны дараа Польшоос  400 мянган хүн очин ажиллана гэсэн дүгнэлтийг Польшийн шинжээчид хийгээд байна хэмээн уг сонин бичжээ.
Польшийн статистикийн мэдээгээр өнгөрсөн жилд 415 мянган польшууд Германд ажил хийж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж