Харумафүжи, Асасэкирюү нар хоорондоо барилдана

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Харумафүжи, Асасэкирюү нар хоорондоо барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн кюүшю башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан өнөөдөр болох билээ. Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр зүүн жигүүрийн маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдсэн Аминишикитэй учраа тааран барилдах бол озэки Харумафүжи Д.Бямбадорж, Асасэкирюү Б.Дашням нарын манай хоёр бөх хоорондоо барилдахаар оноолт таарсан байна. Мөн өнөөдөр Токитэнкү А.Хүчитбаатар /М11/, Моконами Г.Базарсад /М11/ нарын манай хоёр бөх хоорондоо барилдах юм.

Макүүчи зиндаанд зодоглож буй манай бусад бөхчүүдийн тухайд сэкиваки Какурюү М.Ананд комүсүби Точиношинтой, Хакуба А.Өнөржаргал /М4/ Такэказэтай, Токүсэгава Б.Ганболд /М6/ Кимураяматай, Тамаваши Б.Мөнх-Оргил /М8/ Тоёоношиматай барилдана. Түүнчлэн Кёкүтэнхо Н.Цэвэгням /М9/ Гагамарутай, Шотэнро Д.Нямсүрэн /М16/ Точинонадатай, Коорюү Э.Мөнх-Оргил /М15/ Саданофүжитэй тус тус учраа тааран барилдахаар болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж