Нефтийн ханш буурч байна

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Нефтийн ханш буурч байна

Дэлхийн эдийн засгийн төлөв байдлаас болж газрын тосны үнэ гурав дахь өдрөө дараалан унав. АНУ-ын гол бирж дээр арванхоёрдугаар сарын гэрээт үнэ 2,52 ам.доллар буюу гурван хувиар унаж, баррель нь 82,34 ам.доллар болсон байлаа. Харин шатахууны үнэ буурч, галлон шатахуун 2.893 ам.доллар болжээ. Тус бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас хойш 6,1 хувиар унаад байгаа нь мөн БНХАУ-ын болон Еврозоны асуудалтай холбоотой.
Харин Лондоны бирж дээр Брент нефть үнэд орж, 84.73 ам.доллар болжээ.
Нефть бүтээгдэхүүний хувьд халаалтын тос 2.3090 ам.доллар, байгалийн хий 3.818 ам.доллар хүртэл унажээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж