Леонардо ДиКаприод халдсан эмэгтэй буруугаа хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Леонардо ДиКаприод халдсан эмэгтэй буруугаа хүлээжээ

Холливудын жүжигчин Леонардо ДиКаприо руу хагархай шил барин биед нь гэмтэл учруулсан эмэгтэйн хэргийг шүүх хурал болж, тэрбээр буруугаа хүлээжээ.

Арета Уилсон гэдэг 40 настай эмэгтэй кино найруулагч Рик Саломоны зохион байгуулсан үдэшлэгт байх үеэрээ жүжигчин ДиКаприогийн биед халдсаны улмаас жүжигчин эр нүүр болон хүзүүний эргэн тойронд 12 оёдол тавиулсан байна. Гэмт хэрэгтэн бүсгүй согтсон үедээ ДиКаприог найз залуутайгаа андууран ийм хэрэг үйлдсэн гэж мэдүүлэг өгчээ. Тэрбээр энэ хэргийг үйлдсэний дараа Канад руу оргон гарсан ч өнгөрсөн зун цагдаагийнхан түүнийг баривчилжээ. Шүүхээс уг бүсгүйд долоон жил хорих ял оноон энэ сараас эхлэн эхний хоёр жилийн ялыг Калифорни муж улсын шоронд эдлэхээр болсон байна. Энэ жил 36 настай ДиКаприо «Титаник», «Нисэгч» киногоороо олны танил болсноос гадна Оскарын шагналд гурван удаа нэр дэвшиж байжээ. Тэрбээр «Шаттер арал» кинонд тоглон өнгөрсөн онд 28 сая долларын орлого олжээ.

Эх сурвалж: shudarga.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж