Шөнийн 24.00 цаг хүртэл тоолно

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Шөнийн 24.00 цаг хүртэл тоолно

Өнөөдөр Хүн ам, орон сууцны тооллогын сүүлийн өдөр. Тиймээс тооллогоос хоцорсон хүмүүсийг нягтлан үзэж, бүрэн хамруулахын тулд тоологдоогүй үлдсэн хүн байвал харъяа сум багийнхаа тооллогын түр товчоодод яаралтай мэдэгдэж тооллогодоо хамрагдахыг аймгийн Статистикын хэлтсээс анхааруулж байна.
ХАОСТ өнөө шөнийн 24.00 цаг хүртэл явагдах юм. Энэ хугацаанд тоологдоогүй үлдсэн хүмүүсийг самнан тоолох ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 15-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт тоолуулагчийн 80 гаруй хувь нь тооллогод хамрагдаад байгаа бөгөөд өчигдрийн байдлаар нийт хүн ам тоологдож дуусах магадлал харгадаж байгаа аж.

Байшинд амьдардаг айлууд хамт болон хажуу өрөөндөө амьдардаг голдуу оюутан сурагчдыг ам бүлийн тоонд оруулвал хүний тоо нэмэгдэнэ гэсэн шалтгаанаао тоолуулахгүй үлдээх тохиолдол ажиглагдаж байгаа аж. 

Тооллогын нэгдсэн дүн маргааш орой гэхэд гарах бөгөөд энэ сарын 19-21-ний өдрүүдэд хяналтын тооллого явагдана.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж