Сүхбаатар аймгийн МАН-ын хороог шүүхэд өгнө

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймгийн МАН-ын хороог шүүхэд өгнө

Өнөөдөр аймгийн МАН хэвлэлийн бага хурал хийлээ. Саяхан болж өнгөрсөн тус намын 26-р хуралд ороцсон төлөөлөгчид гишүүд дэмжигчиддээ мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус намын гишүүн Айлтгүйн Төмөр-Очир намынхаа бага хурлын төлөөлөгчдөд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж, намаа шүүхэд өгнө гэдгээ мэдэгдлээ. Хуралд аймгийн МАН-ын намын хорооноос 26-р их хуралд төлөөлөгчөөр оролцсон удирдлага, тэргүүлэгчид оролцож, их хурлын ач холбогдол, шийдвэр, онцлогийн талаар мэдээллээ  МАХН-ын нэрийг сольсон нь нийгмийн хүлээлт байсан гэдгийг онцлоод, их  хурлаар ойрын 20 жил дэвшүүлсэн зорилтын талаар танилцууллаа. Өнгөрсөн 20 жил МАХН буюу өдгөөгийн МАН улс орныхоо эрх ашигт нийцсэн таван зүйлийг санасандаа хүртэл хэрэгжүүлж чадаагүй гэдгийг онцолсон байна.

Ажилгүйдэл, ядуурал, байгаль орчны тулгамдсан асуудлууд, нийгмийн шударга бус байдал, иргэдийн ёс суртахууны  доройтол болон үндэсний аюулгүй байдал хэврэгшиж байгаа зэрэг асуудлыг цаашид анхаарч ажиллахаар шийдвэрлэсэнийг дуулгалаа. Мөн НАМ-ын залуучуудын холбоо шинэ лого, уриатай болсон цаашид мөн л шинэ эрмэлзлэл, санаагаар дүүрэн ажиллана гэдгээ тус холбооны аймаг дахь салбарын удирдлага хэллээ. МАН-ын 26 дугаар их хурал амжилттай болсонд баяр хүргэж, Сүхбаатарын гаралтай хүмүүс МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга хийж байгаад бахархаж байгаагаа илэрхийлж байгаа хүмүүс байсан ч намынхаа хийж байгаа ажил, явуулж байгаа бодол, ам ажлын зөрүүтэй байдал болон МАН-ын бага хуралд аймгаа төлөөлөн сонгогдсон 11 хүний тодорхой хэсгийнх нь хийсэн зүйл тодорхой биш, хэн ч мэдэхгүй хүмүүсийг сонгосонд дургүйцэж байгаагаа аймгийн МАН-ын хорооны гишүүн Айлтгүйн Төмөр-Очир илэрхийлж, улмаар намын хороогоо шүүхэд өгөхөө мэдэгдсэн юм.

Түүний шүүмжлэлийн хариуд аймгийн МАН-ын хорооны дэд дарга хэлэхдээ, бага хуралд сонгогдсон гишүүд бүгд хийсэн бүтээсэн зүйлтэй олонд танигдсан хүмүүс байгаа гэдгийг хэлсэн юм. Харин намын гишүүн Төмөр-Очир нэрээ шинэчилсэн намын дүрэм гарын авлага хэрэгтэй байгааг онцлоод, хэрвээ энэ хэвээр явбал МАН дараагийн сонгуульд ялагдана гэдгийг ч хатуу анхаарууллаа.
Орон нутагт манай намын нэр бүдгэрч байгаад эмзэглэж байгаа ахмад гишүүн ч саналаа хэлсэн. Ийнхүү намынхаа 26 дугаар их хуралд төлөөлөгчөөр оролцсон гишүүд намынхаа гишүүний хатуухан шүүмжлэлээр бөмбөгдүүлснээр хэвлэлийн хурал өндөрлөсөн юм.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж