250 мянган Swarovski-гоор чимэглэсэн Зул сарын мод

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

250 мянган Swarovski-гоор чимэглэсэн Зул сарын мод

Шинэ жил, Зул сарын баяр дөхсөн энэ үед дэлхий нийт баярын уур амьсгалдаа хэдийнэ орж, Зул сарын модоо чимж эхлээд байна. Харин Японы нийслэл Токио хотын Omotesando Hills-т засч чимэглэсэн 8 метр өндөртэй мод олны анхаарлыг татаж байна. Энэхүү гацуур модны чимэглэлд 250 мянган Swarovski болор бүхий чимэглэл ашигласан нь модыг ердийн бус, онцгой болгож байгаа юм. Ингэхдээ мөн есөн багц тольт бөмбөлгөөр модыг тойруулан чимэглэсэн учир алсаас харахад тэдгээр болор толинд ойж, үнэхээр үзэсгэлэнтэй, нүд гялбам сайхан харагдаж буй гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж