Дасгалжуулагчид санал солилцож байна

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Дасгалжуулагчид санал солилцож байна

Өсвөр үеийг өв тэгш бие бялдартай, эрүүл чийрэг болгохын зэрэгцээ биеийн тамир, спортоор хичээллэх авьяас сонирхлыг төрүүлж, өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэн гаргах нь дасгалжуулагч багш нарыг үүрэг юм. Энэ утгаараа Биеийн тамир, спортын дунд сургуулиас “Биеийн тамир, спортын сургууль ба ерөнхий эрдмийн боловсрол” сэдэвтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ уулзалтад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг биеийн тамирын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудын 30 гаруй багш, дасгалжуулагчид хамрагдаж байгаа бөгөөд тамирчин сурагчдын ерөнхий эрдмийн хичээлийг хэрхэн тохиромжтой болгох тал дээр хоёр хоногийн турш санал солилцох юм. Энэ хэлэлцүүлгээс гарсан дүгнэлтийг харьяа салбарын яаманд хүргүүлж, тамирчин сурагчдын хичээлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах санал тавихаар болоод байна.   

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж