Голланд Турктэй нөхөрсөг тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Голланд Турктэй нөхөрсөг тоглолт хийнэ

Өмнөд Африкт болсон 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гайхалтай амжилт үзүүлж, 32 улс орноос мөнгөн медаль хүртсэн Голландын шигшээ багийнхан Амстердам цэнгэлдэхдээ Туркийн шигшээг хүлээн авах гэж байна. Берт Ван Марвикийн удирдаж буй бүрэлдэхүүнд Ван Перси болон Ван Боммел нар эргэн дуудагдсан байна. Харин өвлийн солилцоогоор “Барселона” клубтай гэрээ хийх нь тодорхой болсон “ПСВ Эйндховен”-ы довтлох чиглэлийн хагас Ибрахим Аффелай болон Европын аваргын урдчилсан шатанд нийт найман гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа “Шальке 04”-ийн довтлогч Хюнтелаар нарыг тоглолтын эхнээс талбайд гаргах гэнэ.

Гүүс Хиддинкийн удирдсан Туркууд Герман болон Азербайжаны шигшээ багуудад Европын аваргын урдчилсан шатны тэмцээнд дараалан хожигдоод байгаа бол “Улбар шарууд дөрвөн хожилтой Польш-Украйныг зорих эрхтэй Е хэсгийг       тэргүүлж байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж