Ургийн хүйсийг зургаан долоо хоногтойд нь мэдэж болно

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Ургийн хүйсийг зургаан долоо хоногтойд нь мэдэж болно

“Хүү юү, охин уу?” гэсэн хүлээлт залуу эцэг эхчүүдийн дунд үүсэх нь түгээмэл. Харамсалтай нь технологийн хөгжил эцэг эх чүүдэд ургийн хүйсийг эрсдэл багатай аргаар эрт мэдэх хүртэл хөгжиж чадахгүй байв. Хамгийн эртдээ ургийн хүйсийг 20 долоо хоногтойд нь эсийн шинжилгээ хийж тогтоож болдог ч, энэ нь их эрсдэлтэй хэмээн эрдэмтэд үздэг.

Харин одооноос эхийн цусанд шинжилгээ хийгээд л ургийн хүйсийг тогтоох боломж той болсон байна. 300 фунт стерлингийн үнэтэй шинжилгээний хариуны үнэн байх магадлал 99 хувь гэнэ.

Энэ аргыг АНУ, Израиль, Европын зарим оронд хэдийнэ туршаад эхэлчихсэн бөгөөд хэвлийд байгаа хүүхдийн ДНХ-ийн Х, У хромосом эхийн цусанд ажиглагддаг болохыг ТельАвив ын ойролцоо байрлах анагаах ухааны төвийн эрдэмтэд нээснээр шинжилгээний шинэ аргыг боловсруулсан байна.

Эх сурвалж: www.mongolnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж