“Этник Фестиваль” болно

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

“Этник Фестиваль” болно

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран үндэстэн ястны цөөнх хүн амд чиглэсэн үйл ажиллагааг явуулах зорилгоор “Монгол Улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн бүрэн үйлчилгээгээр хангах” төслийг 2009 оноос эхлэн гурван жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд “Этник Фестиваль” арга хэмжээг энэ сарын 25-ны өдөр МҮХАҮТ-ын байранд зохион байгуулах гэж байна. Арга хэмжээний үеэр Монголын үндэстэн ястан бүрийн өвөрмөц, онцлог шинж чанарыг харуулах, ялангуяа нэн ховордох аюул тулгараад байгаа эд зүйлс, хоол хүнс, хувцас хэрэглэл, хөгжмийн зэмсэг зэргийг хүүхэд, залуучууд, өсвөр үе, олон нийтэд таниулан мэдүүлэх, гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд сурталчлах ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж