Шилдэг бүтээлийн уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Шилдэг бүтээлийн уралдаан зарлажээ

Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг болсон билээ.

Энэ жилийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн энэ сарын 30-наас арванхоёрдугаар сарын 5 хүртэл тус галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчид өмнө нь хуулбарлагдаагүй хоёр эх бүтээлээр оролцох боломжтой бөгөөд сэдэв, хэмжээ чөлөөтэй юм байна. Мөн баримлын бүтээл нь гипсээс бусад материалаар хийгдсэн бүтээлийн гадуур, дотуур жааз чанарын баталгаатай байх шаардлагатай аж. Шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнгийн болзлыг хангасан бүтээлүүдийг энэ сарын 23, 24-ний өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд Уран зургийн галерейд бүртгэж авах юм байна. Уран бүтээлчид бүтээлээ авчрахдаа өөрийн намтар, СV, цээж зургийг CD дээр болон файлаар өгөх бөгөөд бүтээлийн агуулга, олон улсын үзэсгэлэнд оролцож байсан тухай мэдээллийг хавсаргах хэрэгтэй аж.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж