Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

3D дэлгэцтэй утас

“Sharp” компани гурван хэмжээст дэлгэц бүхий гар утас зохион бүтээжээ. “Galapagos 003SH”, “Galapagos 005SH” хэмээх энэ загваруудыг зөвхөн Японд л худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ утасны 3.8 ямхын голчтой, гарын хөдөлгөөнийг мэдрэгч бүхий дэлгэц дүрсийг ямар нэгэн тусгай төхөөрөмж, нүдний шилгүйгээр 3D форматаар харуулдаг. Мөн утсанд 9.6 мегапикселийн дүрс бичлэгийн камер суурилуулсан аж. Ирэх сарын дундуур хэрэглэгчдийн гарт очих “Galapagos 003SH” зарагдах үнийг одоогоор зарлаагүй байгаа юм.

Эх сурвалж: www.mongolnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж