Арьсны эс ашиглан цусны бэлдмэл гаргана

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Арьсны эс ашиглан цусны бэлдмэл гаргана

Хүний арьсны эсийг боловсруулан цус төлжүүлэх аргыг Их Британийн эрдэмтэд нээлээ. Тухайн хүний арьсны эсийн моле кулыг тусгай уурагтай нийлэгжүүлэн гаргаж авах бэлдмэлийг донорын цусны оронд хэрэглэх юм байна. Уг бэлдмэл донорын цуснаас дутахааргүй улаан эсийг нэмэгдүүлдэг нь туршилтаар батлагд жээ. Хүний цусыг бэлтгэж, өвчтөнд юүлэх нь тодорхой хэмжээний эрсдэл дагуулдаг.

Энэ асуудлаар саяхан манайд шуугиан дэгдэж байсныг санаж байгаа биз ээ. Донорын цуснаас ДОХ илэрсэн тухай үнэн худал нь үл мэдэгдэх яриа гарч байсан. Тэгвэл шинэ аргаар бэлдсэн цус аливаа эрсдэлгүй гэдгээрээ онцлог хэмээн эрдэмтэд тайлбарласан байна. Арьсны эсийг ашиглан гаргасан цусны бэлд мэлийг удахгүй практикт ашиг лахаар төлөвлөжээ. Тэр үед донорын цус шаардлагагүй болох гэнэ. Эрдэмтэд насанд хүрсэн хүн бо лон нярай хүүхдийн арьсны эсийг ашиглан бэлдмэл гаргахад насны ялгаа огт хамаагүй байсан аж.

“Цусны донорууд олон хүнд шинэ амьдрал бэлэглэдэг. Гэсэн ч цусаа өгөх хүний тоо дэлхийд хангалтгүй байдаг. Донороо хүлээсээр олон хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг нь харамсалтай. Харин энэхүү арга эл асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж Ливерпулийн их сургуулийн профессор Жон Хант хэлжээ. Дашрамд дуулгахад, эр дэм тэд одоо арьсны эсээс тархины эс гарган авахаар ажиллаж байна. Уг ажил амжилттай болбол альц геймер, паркинсоны өвчтэй хүмүү сийг эмчлэх боломж нээгдэх юм байна.

Эх сурвалж: www.mongolnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж