
Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдаж чадахгүй байгаа алт олборлогч иргэдээ Увс аймгийн холбогдох албаны ажилтнууд цагдаагийн байгууллагын ажилтнуудтай хамтран тоолохоор болжээ. Тус аймгийн Тариалан сумын Толь багт ойролцоогоор 270 гаруй алтны нинжа суурьшдаг аж. Сүүлийн жилүүдэд Увс аймагт нинжа нар эрс олширсон бөгөөд хаягийн бүртгэл, харьяалалгүй иргэд ихэвчлэн байдаг. Албан ёсны бүртгэлийн дараа хувиараа алт олборлогч буюу нинжа байдлаар амьдардаг иргэдийн нарийвчилсан тоо гарна гэдэгт аймгийн холбогдох албаныхан үзэж байна.