
Сэлэнгэ аймагт өнгөрсөн есдүгээр сард иргэдийн хашаа байшин, автомашин, грааш зэргийг галдан шатаасан хэрэг удаа дараалан гарсан. Уг хэргийн эзнийг илрүүлэхээр тус аймгийн цагдаагийнхан өндөржүүлсэн байдал зарлан ажиллаж байгаа хэдий боловч өнөөдрийг хүртэл эзэн холбогдогчийг тогтоогүй байгаа аж. Эл хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас ажлын хэсэг байгуулагдан Сэлэнгэ аймагт ажиллаж, тус аймгийн цагдаагийн газрын дарга, дэд хурандаа н.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Одоогоор Сэлэнгэ аймагт дээрх хэргийн талаар орон нутгийн иргэдийн дунд намжмал байдалтай байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.
Д.Долгор