
Шри Чинмой нь 200 мянга гаруй уран зураг, 16 сая сүнсэн шувуудыг зурсан байна. Тэрбээр уран зургийн бүтээлүүдээ эх ундаргаас ямагт оргилон гарч байхыг билэгдэж, бенгал хэлээрээ “Жарна Кала” буюу “Оргилуур урлаг” хэмээн нэрлэжээ. Түүний “Жарна Кала” үзэсгэлэн Нью-Йорк дахь НҮБ, Парис дахь ЮНЕСКО, Лондон дахь Молл Галерей зэрэг олон газруудад гарч байсан аж. Харин 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар тэрбээр манай оронд айлчлах үеэрээ энэхүү үзэсгэлэнгээ Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд дэлгэн монголчуудын хүртээл болгож байжээ. Тэрбээр бүтээлээ хурц тод өнгөтэй акрилик будгаар далайн замаг, бийр, эсгий харандаа ашиглан зурахаас гадна зарим тохиолдолд хуруугаараа ч зурдаг байна.