Ерөнхийлөгчид секс амлажээ

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид секс амлажээ

Германы телевизийн хөтлөгч, нийтлэгч Шарлотта Роше (Charlotte Roche)  Атомын цахилгаан станцын эсрэг тууштай тэмцдэг хүн. Хэрэв Германы ерөнхийлөгч Кристиан Вульф, Германы 17 атомын цахилгаан станцын ашиглалтын хугацааг сунгах тухай Ангела Меркелийн Засгийн газрын хуулинд гарын үсгээ зурахгүй бол өөртэйгөө унтах саналыг Роше гаргажээ.

Шарлотта Роше өөрийн саналын талаар нөхөртэйгөө зөвлөлдсөн ба хань нь түүнийг дэмжиж байгаа гэж  Роше хэлсэн байв. Одоо телевизийн хөтлөгч эмэгтэйд Германы тэргүүн хатагтай  37 настай Беттина Вульфын зөвшөөрлийг авах л үлдлээ гэж хэвлэлийнхэн бичиж байна. Ерөнхийлөгчийн эхнэрийн мөрөн дэх шивээсийг нь дайруулж Роше надад бас шивээс бий гэж хэлсэн байв.

Шарлотта Роше 2008 онд  “Feuchtgebiete” (“Чийглэг газар”) гэсэн романаа гаргаж  алдаршжээ. Зохиолч романдаа өөрийн бэлгийн амьдралаа бичсэн юм. Германы ерөнхийлөгч түүний саналд хэр¬хэн хандаж байгаа тухай ямар нэгэн мэдээлэл байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж