Quiza С.Жавхлантай хамтран дуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Quiza С.Жавхлантай хамтран дуулна

“Pepsi” брэндээс бэлтгэн хүргэдэг “Pepsi artist of the month” нэвтрүүлэг сар бүр шилдэг уран бүтээлчийг үзэгчдийн санал асуулгаар тодруулж, тухайн уран бүтээлчид нэг дуу бүтээх эрх бэлэглэдэг билээ. Энэ нэвтрүүлгээс “Гурван охин” хамтлагийн “Дачих уу”, BX-ын “Чамгүй миний”, Эгшиглэнгийн “All night”, Моханик хамтлагийн дуулсан “Үрчийтлээ мишээ” зэрэг дуунууд төрж, хит болж байсан юм. Тэгвэл үзэгчид энэ сарын шилдэг уран бүтээлчээр Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхланг нэрлэжээ.  Тэрбээр “Pepsi artist of the month” нэвтрүүлэгт оролцож, нэгэн уран бүтээл туурвихаар Quiza-гаас дарцгаа хүлээн авсан. Энэ удаагийн түүний уран бүтээл ээж аав, нутаг ус биш жинхэнэ “үнэн”-ий талаар өгүүлсэн, харийнхны эсрэг дуу хийж байгаа аж. С.Жавхлан сайн уран бүтээл болж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа  гэнэ. Дашрамд сонирхуулахад тус дууны аяыг хөгжмийн зохиолч Сэр-Од зохиосон бол үгийг Quiza бичжээ. Харин дууны ерөнхий найруулгыг “New Star” студийн хөгжмийн найруулагч С.Гантөр хийж байна. Ингээд С.Жавхлангийн өөр өнцгөөс бүтээж буй уран бүтээлийг хүлээх л үлдлээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж