Засгийн газрын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Тус хуралдаанаар Монгол Улс, Европын холбооны хамтарсан хуралдааны дүнгийн тухай, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад оролцох тухай, Шинжлэх ухааны салбарын шагнал олгох тухай зэрэг асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын кадастрын тухай хуулийн төсөл, Монгол Улсад зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай зэрэг асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Танилцуулахаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын гадаад томилолтын тухай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай оруулахаар багтаажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж