Амжилтаараа ялгар: Уоррен Баффет

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Амжилтаараа ялгар: Уоррен Баффет

Уоррен Эдвард Баффет нь 1930 оны 8-р сарын 30-нд конгрессийн гишүүн Говардын хүү болон төржээ.  Тэрбээр балчир бага наснаасаа л мөнгө, бизнесийн үнэ цэнийг таньж мэдэж чадсан юм. 6-хан настай Баффет өвөөгийнхөө хүнсний дэлгүүрээс 6 шил "Кока кола"-г ердөө л 25 цент зарцуулан худалдаж аваад, нэг бүрийг 5 центээр зарж,5 центийн буюу анхныхаа ашгийг олж байсан ажээ. Түүний насны хүүхдүүд тоглоом наадгайхан хөөж явахад, Уоррен хэр чинээгээрээ бизнес эрхэлж байв.

11 настайдаа Баффет санхүүгийн өндөрлөгт хүрэх анхны дорвитой алхмаа хийлээ. Тэр "Ситиз сервис" гэдэг компаний 3 багц хувьцааг тус бүрийг нь 38 доллараар худалдан аваад, эгч Дористойгоо хамтран эзэмшжээ. Тун удалгүй түүний хувь 200 доллар болон өсчээ.

1947 онд 17 настай Уоррен Баффе дунд сургуулиа төгсөв. Энэ үедээ тэр аль хэдийнэ 5000 доллартай болсон байлаа. /Энэ нь өнөөгийн ханшаар 42000 орчим доллар байжээ./ Тэр үргэлжлүүлэн сурахыг эс хүссэн ч аав нь түүнийг Пеннсильваний их сургуульд элсүүлэв. Энэ нь ч онож, Баффет 2 жилийн дараа гэхэд багшаасаа ч илүү ихийг мэдэх болсон байв.

Говард 1948 оны сонгуульд ялагдсанаар конгрессийн замналаа дуусгаж, харин Уоррен Омаха хотдоо /Небраска муж улс/ буцан ирж Небраскагийн Линкольн хотын их сургуульд шилжин ирж, 3 жилийн дараа төгсжээ.

Нэр алдартай хөрөнгө оруулагч Бен Грем, Дэвид Додд нар Уоррений замналд ихээхэн нөлөөлж чадсан юм. Бен Гремийн буй болгосон хөрөнгө оруулалтын хялбар энгийн хуулийг 21 тэй Баффет сайн ойлгж, тусган авчээ.

Нэгэн удаа Баффет " Хэн нь хэн бэ" товхимлын хуучин дугаарыг эргүүлж сууснаа Гремийн багш бол хэний ч мэдэхгүй жижиг даатгалын компани болох ЖЕЙКО / GEIKO/ -ийн захирал гэдгийг мэдээд түүнтэй уулзах хүслэнд автан Вашингтон дахь оффист нь очсон боловч цоожтой хаалга угтжээ. Сахиулыг иртэл тасралтгүй нүдсээр байшинд хэн нэгэн байгаа эсэхийг лавлаж тэнд байсан "Бэркшир Хэзэвэй " / Berkshire Hathaway/  корпорацийн дэд захирал Лоример Дэвидсонтой уулзлаа. 4 цаг гаруй ярилцсаны эцэст Баффет дэд захиралд үлэмж сайхан сэтгэгдэл төрүүлсэн тул, Дэвидсон  идэвх зүтгэл гарган хөөцөлдсөний ачаар GEIKO  компанийг эзэмших эрхийг идэр найздаа олж өгч амжжээ.

Баффетийн бизнес өсөн дэвжсээр 1965 он гэхэд Дэвидсон түншийнхээ "Бэркшир Хэзэвэй"-ийн үнэт цаасны 29% ийг эзэмших боллоо. Тэгээд нэгэн албаны захиралд дэвшив.  1970 он гарахад Баффет захирлуудын зөвлөлийн даргаар өргөмжлөгдөө. Баффетийн хөрөнгө ч 4,7 сая доллараар үнэлэгдэв. Энэ бүхэн хөрөнгө оруулалтын Грэмийн зарчмуудыг амьдралд тууштай, жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлж чадсаны үр дүн байлаа. Бүгдийн таамаглаж чадсанчлан Бэркшир Баффетийн халаасанд бүрэн орсон нь мэдээж. Жилийн дараа Баффет "Сиз Кэнди" хэмээх чихэр үйлдвэрлэдэг компанийг худалдан авахаар шийдвэрлэсэн нь оновчтой алхам боллоо.  Калифорнид хэдийнэ "Сиз Кэнди"-ийн амт алдаршаад байсан бөгөөд 25 сая долларын үнээр Баффетийн мэдэлд шилжив.

70  аад оны сүүлээр Баффетийн баялаг 140 сая долларт хүрлээ. Гэхдээ түүний хувийн амьдралын зам тийм ч дардан байсангүй. 45 настай гэргий Сюзан нь түүнийг орхижээ. Чмнгэхдээ гэрлэлтээ цуцлуулаагүй бөгөөд Сан Францискод чимээгүйхэн амьдрах болсон юм. Гэвч тэд хамтдаа аялан зугаалдаг, Калифорнийн далайн эрэг дэх байшиндаа хүүхдүүдтэйгээ зул сарын баярыг тэмдэглэдэг, өдөр бүр утсаар ярьдаг гэнэ.

1983 онд Баффет Небраскагийн нэгэн тавилгын дэлгүүрт очиж, эзэн нь Роуз Блампкинтэй уулзаж, бизнесийн ээлжит оновчтой үйлдлээ хийв. Түүнээс дэлгүүрээ худалдах сонирхолтой эсэхийг нь асуулаа. Алдаа гаргаснаар ажил үйлс нь өөдлөхөө байсан Блампкин яаран сандран зөвшөөрснөөр санасан хэрэг амжилттай бүтэж ганц өгүүлбэртэй гэрээнд гарын үсгээ зурцгаав.

Бас эзэн нь олигтой сайн авч явж чадахгүй байгаа "Скотт энд Фэтзер" компанийг худалдан авснаар тэр нь Бэрширийн вант улсын нэгэн том гишүүн боллоо. "Бэркшир" түүнийг 315 сая доллараар өөрийн болгосон билээ. Хожим " Скотт энд Фэтзер" зарцуулсан мөнгийг нь олон дахин нугалах их ашиг авчирсан нь мэдээж. Ерөөс Баффетийн наймааны зарчим, зорилго тэр юм.

Тэрбээр онгоцоор нисэх дуртай. 1986 онд Баффет хуучин "Фалькон" онгоц 850 сая доллараар худалдаж авав. Энэ онгоцны техникийн үзүүлэлт тааруу учир түүний нислэг тийм ч таатай санагдсангүй.  Тиймээс 1990 онд шинэ " Экзекьютив Жет" онгоц худалдан авч байж санаа нь амарсан агаад өөр тансаг хэрэглээ гэх зүйл түүнд үгүй гэхэд болно. Баффет хамаг мөнгөө зөвхөн бизнест л зориулдаг. Бизнес түүний хобби, нэг есны өндөр зардалтай тансаг хэрэглээ нь юм.

1988 онд тэр 5 центийн анхны ашгийг түүнд авчирч байсан Кока колагийн хувьцааг худалдан авч эхэлсэн нь бага насаа эргэн дурсав уу гэлтэй. Хэдхэн сарын дараа гэхэд аварга том Кока кола компаний 7% ийг эзэмшиж байлаа. "Кока кола" ундааны найрлагад мансууруулах бодисны агуулга бүхий кока хэмээх ургамал чухал байр суурь эзэлдэг байсан юм. Түүний нөлөөгөөр хүмүүсийг татаж чаддаг байжээ. Хүнсний стандартын шинэ шаардлагын дагуу "Кока кола найрлагаасаа кокаг хасч түүний нэрийг нь л авч үлдэж чадсан байна. Энэ нь Кока колагийн рейтенгид муугаар нөлөөлж гол өрсөлдөгч Пепсид шахагдаж түрэгдэх болжээ. Мөн нэрнээс нь болон кока агуулсан ундаа хэмээн үзэн худалдан авахаас татгалзах явдал ч байв. Ийм хэцүү байдалд ороод байх үед нь Уоррен Баффет Кока колагийн бодлогод нөлөөлөх эрхтэйгээр орж иржээ. /Хувьцааны 5%иас илүү дангаар эзэмшигч  тийм эрхтэй болдог. / Тэрбээр компанид Грэмийн хуулиудыг хэрэгжүүлэхийг санал болгосноор ажил үйлс нь сэргэхэд жинтэй хувь нэмэр оруулсан билээ. Аажимдаа кока гэдэг үггүй брендийг бий болгох зорилготойгоор Кока кола гэдэг нэрийн хамт Coke  гэсэн логог бичиж олны танил болгон хэвшүүлэх санаачлагыг тэр идэвхтэй дэмжжээ.

1989 онд Баффетийн хөрөнгө 3,8 тэрбум болжээ. Дараачийн 10 жилд энэ тоо 10 дахин нэмэгдсэн юм. Тэрбээр "бэлэн" компанид эгзгийг нь олон хөрөнгө оруулаад д өөрийн болгоод яваад байсан болохоос бус өөрөө нэг ч компани, нэг ч ажил үйлчилгээ сэдээгүй, чингэхийг ч хүсээ ч үгүй билээ.

"Беркшир Хэзэвэй" компани өнөөдөр олон янзын ажил үйлчилгээ эрхэлдэг, том том салбар компаниудыг бүрэлдэхүүндээ багтаасан, тэрбумын зиндааны орлоготой, бизнесийн хүчирхэг мангас болжээ. Энэхүү "мангас" аусад ямар ч компанийг үмхэхэд бэлэн байдаг бөгөөд залгисныхаа дараа орлого ашгийг үйлдвэрлэн тургидгаараа үлгэрийн магасаас ялгаатай. Энэ аварга мангасыг бүтээгч нь "ганц центийг ч болов эргэлдүүлж л байвал хэд дахин ч өсч үржиж болно" гэдгийг балчир багадаа баттай ойлгож ажил хэрэг болгосон, энэ замналаасаа эргэж хэзээ ч няцаагүй Уоррен Баффет болой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж