БНОУХ-ны Монгол дахь захирлыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

БНОУХ-ны Монгол дахь захирлыг хүлээн авч уулзлаа

АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Бүгд найрамдахчуудын олон улсын холбооны Монгол дахь хөтөлбөрийн захирал солигдсонтой холбогдуулан шинэ захирал болох Мак Артур Зиммерман болон Монгол дахь хөтөлбөрийн ахлах ажилтан Х.Өрнөх нарын хүмүүсийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Н.Алтанхуяг дарга ноён Мак Артур Зиммеранд талархал илэрхийлж,  Монголд байх хугацаандаа тав тухтай байхыг хүслээ. Мөн тус байгууллагатай эртний харилцаа холбоотой явдаг энэ уламжлал улам батжиж хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхийг найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Бүгд найрамдахчуудын олон улсын холбооны шинэ захирал Мак Артур Зиммэрман хамтын харилцаа улам өргөжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ монголд ирээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс орны болон улстөрийн нөхцөл байдал, намуудын талаар мэдээлэл авсан. Цаашид улам гүнзгий харилцаатай байж манай зүгээс явуулж байгаа бодлого үйл ажиллагаа танай улсад, та бүхэнд үр өгөөжөө өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.   


Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж