Улаанбаатарт ялимгүй цас орно

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт ялимгүй цас орно

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг,  баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсэг болон төвийн  ихэнх нутгаар цас орж зөөлөн цасан болон шороон шуурга шуурна,  Салхи өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, говийн  нутгийн зарим газраар  секундэд  түр зуур 16-18метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутгаар 7-12 градус хүйтэн, Говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар  3-8 градус дулаан,  бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 0-2 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус  хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 859  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж