Дээрх нөхцөл үүсэхтэй зэрэгцэн “Эирбаз” компани “Роллс Роис”-ын хөдөлгүүр бүхий арав гаран А380 онгоцыг Сингапурын агаарын тээврийн Кантас, Люфтханза зэрэг компанид нийлүүлэхээр болоод байгаа нь “Эирбаз”-д томоохон цочрол болов. Зөвхөн Сингапураар зогсолгүй Хятадын өмнөд агаарын тээврийн компанид ч А380-ыг ирэх зунаас нийлүүлж эхлэхээр төлөвлөгөсөн юм байна.
Сингапур дахь “Эирбаз”-ын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Үйлчилгээнд гарсан онгоцны хөдөлгүүрүүдийг “Роллс Роис” шинэчилж, өөр шинэ төрлийн хөдөлгүүрээр сольж өгнө гэдгийг миний бие баталгаатай хэлж чадна” гэжээ.
Алдаатай хөдөлгүүр үйлдвэрлэснээс болж “Роллс Роис”-ын хувьцааны ханш өмнөх худалдаанаас 8.7 хувиар буурсан байна.
“Эирбаз”-ын хувьд 12 тэрбум еврогийн өртөг бүхий худалдааны алдагдлаа нөхөж чадах ч гол зах зээл болох АНУ, Японы агаарын тээврийн компаниудыг эргүүлэн татахад хүндрэлтэй байх болно.