Харумафүжи гурав дахиа өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Харумафүжи гурав дахиа өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сумогийн арваннэгдүгээр сарын кюүшю башёгийн гурав дахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдөр их аварга Хакухо М.Даваажаргал баруун жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Котошогикүтэй учраа тааран барилдаж, котонагэ мэхээр давснаар башёгийн хоёр дахь даваагаа авсан байна. Харин гэмтэлтэй байгаа озэки Харумафүжи Д.Бямбадорж зүүн жигүүрийн маэгашираг тэргүүлж буй Кисэносатотой барилдаж, цүкидаши мэхээр унаснаар гурван унаатай болоод байна.

Макүүчи зиндаанд зодоглож буй манай бусад бөхчүүдийн тухайд Асасэкирюү Б.Дашням /М2/ озэки Котоошюд ёрикири мэхээр унасан бол сэкиваки Какурюү М.Ананд комүсүби Аранг ёрикири мэхээр давжээ. Мөн өнөөдрийн барилдаанд хоорондоо учраа тааран барилдсан Хакуба А.Өнөржаргал /М4/, Токүсэгава Б.Ганболд /М6/ нарын барилдаанд Токүсэгава ёрикири мэхээр давсан байна. Мөн өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М8/ Котокасугаг, Кёкүтэнхо Н.Цэвэгням /М9/ Тоёоношимаг, Моконами Г.Базарсад /М11/ Бушуямаг, Токитэнкү А.Хүчитбаатар /М11/ Точинонадаг, Шотэнро Д.Нямсүрэн /М16/ Гоэйдог тус тус давсан бол Коорюү Э.Мөнх-Оргил /М15/ Окиноумид уватэнагэ мэхээр өвдөг шорооджээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж