Жүдочид гурван хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Жүдочид гурван хүрэл медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн тэмцээний сүүлийн өдөр манай дөрвөн жүдоч зодоглож, гурван хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн үнэмлэхүй жинд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Цэрэнханд Киргизстаны Динара Кахароваг цэвэр ялж, хүрэл медаль хүртсэн бол 48 кг-ын жинд Б.Бат-Эрдэнэ Казахстаны бөх Александра Подрьядоваг мөн цэвэр ялснаар медалийн тавцанд гарчээ. Мөн эрэгтэйчүүдийн үнэмлэхүй жинд хүч үзсэн Х.Мөнхбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын бөх Ван Хаог мөн л цэвэр ялснаар хүрэл медаль хүртсэн байна.

Ийнхүү Азийн наадмын таван өдрийн дараах байдлаар Монголын баг тамирчид хоёр мөнгө, таван хүрэл, нийт долоон медаль хүртсэн амжилтаар медалийн чансаагаар 15-р байрт бичигдээд байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж