Хил нэвтрэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Хил нэвтрэхийг завджээ

Алтанбулаг-Хиагтын чиглэлд зорчин явсан иргэн О бусдын бичиг баримт ашиглан “Хялбарчилсан журмаар хил нэвтрэх эрхийн үнэмлэх” авч хил нэвтрэхээр завдсаныг Алтанбулаг дахь хилийн 0101 дүгээр ангийн шалгагч, дэслэгч С.Намсрай илрүүлэв. Хэргийг хилийн тагнуулын тасаг шалгаж байгаа аж. Мөн хилийн 0146 дугаар ангийн хариуцсан хэсгээр гадаадаас нэг явган хүн хил зөрчин орж ирснийг саатуулжээ. Хил зөрчигч нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зүүн Үзэмчин хошуунд амьдардаг хүн байсан бөгөөд согтуудаа төөрчээ.Энэ өдөр хилийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсэгт хилийн зурваст есөн хүн зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байсныг хилийн манаа саатуулсан байна. Тэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын I багийн иргэд аж.

Н.Бүжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж