Монголын хүүхдийн ордонд өчигдөр бага дунд насныханд зориулсан “Адтай жаалууд” телевизийн олон ангит кино нээлтээ хийлээ. Энэхүү кинонд Лоолойгийн найзууд нэвтрүүлгийн хөтлөгчид тогложээ. Тус кинонд Лоолойгийн найзуудын хөтлөгч Л.Шинэбаяр хоёр ч дүр бүтээсэн ажээ. Тэрбээр эрс тас зантай ихэр хүүхдийн дүрийг чадварлаг бүтээжээ. Энэхүү кино сурагчдын хичээл эхлэхтэй зэрэгцэн UBS телевизээр өдөр бүр гарах юм байна.
А.Зул