О.Гүндэгмаа тавдугаар байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа тавдугаар байрт шалгарлаа

Азийн наадмын буудлага спортын эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд өрсөлдөж, урьдчилсан буудлагад 578 оноо авснаар шигшээ наймд өрсөлдөх эрхтэй болоод байсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа саяхан шигшээ буудлагад өрсөлдөж, тавдугаар байрт шалгарлаа. Шигшээ буудлагад тэрбээр мэргэн байж, нийлбэр дүнгээр 782 оноотой болсон байна. Энэ төрөлд өрсөлдсөн манай бусад хоёр тамирчны тухайд Ц.Мөнхзул 14-рт, Т.Баярцэцэг 19-р байрт тус тус бичигджээ. Харин БНАСАУ-ын тамирчин Жо Ён-сүк 585 оноогоор түрүүлсэн бол Япон болон БНСУ-ын тамирчид мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж