Буудлагын эмэгтэйчүүд багаараа мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Буудлагын эмэгтэйчүүд багаараа мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын буудлага спортын эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд Монголын тамирчид өрсөлдөж, багийн амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Энэ төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар онч мэргэнээ сорьсон бөгөөд нийлбэр дүнгээр 1725 оноогоор мөнгөн медалийн эзэд болжээ. О.Гүндмэгмаагийн тухайд 578 оноо авснаар наймдугаар байрт шалгарч, шигшээ буудлагад шалгарсан бол Ц.Мөнхзул 574, Т.Баярцэцэг 573 оноо тус тус авчээ.

Харин энэ төрөлд Казахстаны мэргэн буучид 1731 оноогоор тэргүүлсэн бол БНСУ-ын тамирчид хүрэл медалийн эзэд болсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж