Уулчид Азийн цугларалтад оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Уулчид Азийн цугларалтад оролцоно

Монголын уулчдын нэгдсэн холбооны тамирчид болох “Их Монгол” багийн уулчид Азийн уулчдын цугларалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордох гэж байна. Непалд болох энэхүү цугларалтад оролцох багийн бүрэлдэхүүнд уулын спортын ОУХМ С.Заяа, спортын мастер Д.Батжаргал, М.Мөнхзул, Ш.Агваанданзан нар багтаж байна. Уулчдын цугларалт дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд үргэлжлэх юм.

Монголын уулын спортын холбоодыг нэгтгэсэн тус холбооны зүгээс ирэх саруудад Балбын Полдор Пик /5869 м/, Альпийн нурууны ноён оргил Монбландад авиралт хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд долдугаар сард Алтай таван богдын Хүйтний оргилоос уулын цанаар буух тусгай авиралт зохион байгуулах ажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж