Д.Идэрбат БНХАУ-ын боксчинд дийлджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Д.Идэрбат БНХАУ-ын боксчинд дийлджээ

Азийн наадмын өнөөдөр эхэлсэн боксын тэмцээний эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +91 кг-д тулалдаж буй Д.Идэрбат БНХАУ-ын тамирчин Жан Жилейтэй эхний тулаанаа хийж, ялагдсан байна. Шөвгийн 16-гийн эрхийн төлөөх тулаанд хөх булангаас гарч тулалдсан манай тамирчин 16:2 харьцаатай ялагдсанаар Азийн наадмыг орхиж байна.
Өнөөдөр 19.00 цагаас 56 кг-ын жинд Э.Идэрхүү тулалдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж