Д.Цэрэнханд хүрлийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Д.Цэрэнханд хүрлийн төлөө барилдана

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд зодоглож, хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын шилдэг бөх Ким На Ёнд ялагдсан Монгол Улсын гавьяат тамирчин Д.Цэрэнханд өнөөдөр үнэмлэхүй жинд мөн өрсөлдөж байгаа билээ. Хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болоод байсан манай тамирчин дөнгөж саяхан БНХАУ-ын жүдоч Лью Хуанюаньд цэвэр ялагдсан байна. Ялсан тохиолдолд мөнгөн медалийн болзол хангах байсан ч Д.Цэрэнханд маань ялагдсанаар Азийн наадмын хүрэл медалийн төлөө Киргизстаны бөх Динара Кахароватай барилдахаар боллоо.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж