Япончууд Хакүхог шахах гээд байгаа юм биш үү

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Япончууд Хакүхог шахах гээд байгаа юм биш үү

Япончууд уналтад ороод байсан сүмо бөхөө аварсан Их аварга Асашёрюү Д.Дагвадоржийг элдвээр шалтаглаж байгаад зодог тайлахаас өөр аргагүй  байдалд оруулж байсан. Чухам яагаад ийм байдалд оруулах болсон шалтгааныг дээд зиндаанд хамгийн олон буюу түрүүлсэн 32 түрүүлсэн домогт Тайхо аваргын амжилтыг эвдэх вий гэсэн айдастай холбон тайлбарладаг юм. Асашёрюү японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 25 удаа түрүүлээд байсан бөгөөд цаашид ч түрүүлэх боломжтой байсан. Тэгээд л их гүрэн зангарагаа харуулсан биз. Харин энэ байдал Хакүхо дээр давтагдах гээд байгаа юм биш биз. Ингэж хардах шалтгаан бас байна аа. Энэ сарын башё эхлэхээс өмнө Касүгано дэвжээний бөчүүд болох Точиозан, Точиношин нар Хакүхогийн сэтгэлзүй рүү дайрч, домогт Фүтабаяма аваргын 69 дараалан ялсан амжилтыг бид тасалдуулна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайрч байсан. Мөн хаана л бэлтгэл хийнэ, тэнд нь дагаж очиж хамт бэлтгэд хийж байлаа. Энэ нь нэг талаас нь бодоод үзвэл Сүмогийн холбооны хийж байгаа үйлдэл бололтой. Гэхдээ Хакүхо эхний өдөр Точиношинг давж, амыг нь тагласан. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл.  Энэ сарын тэмцээнд ямар ч байсан их аварга Фүтабаямагийн 69 дараалан ялсан рекордыг эвдэнэ гэдгээ амлаад байгаа  буй ёкозүна Хакүхог тэмцээний эхний өдрөөс эхлэн тусгай камер дагаж эхэлсэн. Уг нь Ёкозүнаг барилдсаны дараа ярилцлага авах сэтгүүлчид, телевизийн камерийн тоог хязгаарладаг ч энэ тэмцээнд тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ бас л сүмогийн холбооноос хийж байгаа ажил. Явуулга гээд хэлчихвэл ч болохгүй юмгүй. Тэр олон камер, аппарат  Хакүхогийн сэтгэлзүйд нөлөөлж,  байнга камерийн дуранд байхаар стрессдэн бухимдаж болох юм гэж тэд үзсэн биз.  Үүнийг сүмогийн холбоо бодолцоогүй биш бодсон л байж таараа. Гэхдээ үүнийгээ  сүмогийн холбоо түүхэн амжилтыг эвдэж байгаа мөчийг дохён дээрх барилдаан төдийгүй барилдааны өмнөх, дараах бичлэгтэй хойч үедээ үлдээх зорилготой гэж тайлбарлаад байгаа юм билээ. Сайхан л тайлбар.  Энэнээс гадна башё эхлэхийн өмнөх  хэдэн өдөр түүнтэй хамт бэлтгэл хийх цолтой бөх олдоогүй гэсэн.  Гоэйдо тэргүүтэй Японы ирээдүй гэгдэж байгаа залуус Хакүхог дэвжээнд нь ирэхээр гэмтэл, бэртэлтэй гээд л бэлтгэлдээ гарахгүй байсан аж.  69 дараалан ялна гэдэг бол тэр болгон аавын хүүгийн хүрэх оргил биш. Асашёрюү эд үедээ ч 36-гаа илүү давж байгаагүй. Ийм өндөр босгыг давах гэж буй Хакүход японы бөхчүүд хүртэл дургүй байгаагаа ингэж илэрхийлж байгаа нь энэ. Харин тэдний хүссэнээр болж хоёр дахь өдрийн барилдаанд Хакүхо Кисэносатод өвдөг шөрөөдөж, түүхэн амжилтыг эвдэхээсээ өнгөрлөө.  Сүмогийн холбооны явуулга амжилтад хүрч чадлаа.   Гэхдээ ингээд бүх юм дуусаагүй байна. Тэр өнөөдрөөс эхлэн дахин энэ амжилтын төлөө үзээд алдах цаг ч байна, хүч ч байна. Мөн хамгийн олон түрүүлсэн бөхийн амжилтыг эвдэх даалгавар хүлээж байгаа.  Тиймээс л япончууд Хакүхог сүмогоос шахах аргаа эртнээс боловсруулж байгаа нь энэ биз. Том гүрэн гэдэг өөр л байдаг юм байна.

Н.Пунцагболд.
Зохиогчийн эрх: “Монголын мэдээ”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж