Ц.Мянганбаярт 20 сая төгрөг эргүүлж төлнө

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Ц.Мянганбаярт 20 сая төгрөг эргүүлж төлнө

“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт холбогдох  21047002 дугаартай хавтаст хэргийг нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1, 208.1 дэхь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон билээ. Түүнд холбогдох хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон нь  “Анод”, “Зоос” банкнаас найман аж ахуйн нэгжийн нэрээр  57.8 тэрбум төгрөгийг зээлийг авч  зориулалтын дагуу зарцуулсан нь мөрдөн байцаалтын явцад нотлогдсон гэж үзжээ.Тухайлбал Өмнөговь аймгийн Мандал –Овоо сум дахь Олон овоот ХХК-ийн уулын баяжуулах үйлдвэрийг барьж байгуулах үед улсын болон орон нутгийн төсөвт төлсөн төлбөр хураамж зэргээс түүнийг арилжааны банкуудаас зээл  хууран мэхлэх замаар авсан гэж үзэхгүй тул эрүүгийн хуулиар шийтгэх үндэслэлгүй гэж үзсэн байна.Тиймээс  баривчлах хүчингүйд тооцон,   таслан сэргийлэх арга хэмжээ авах үед  түүнээс гаргуулсан  20 сая төгрөгийг буцаан олгох шийдвэрийг хяналтын шатны прокуророос гаргасан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж