
хүлээсэн Грэммийн шагналт дуучин Кристина Агилера Холливуудын өргөн
чөлөөнд нэрээ мөнхөллөө. Өчигдөр Холливуудын алдрын од нэгээр нэмэгдсэн
нь давтагдашгүй Кристина Агилера зориулагдсан аж. Тэрбээр алдарт дуучин
Cher-тэй хамтран “Burlesque” нэртэй мюзикл кинонд тоглосон. Тэрхүү хоёр
алдартай дуучны хоршил болсон кино энэ сарын 24-нд нээлтээ хийх юм.
Кинонынх нь нээлтээс дөнгөж есхөн хоногийн өмнө ийнхүү алдрын одыг нь
байрлуулж, түүний нэр мөнхжүүлээ.
Тэрбээр “Би жаахан охин байхдаа
Холливуудад хөл тавин, энэхүү гайхамшигт өргөн чөлөөнд өөрийн нэр бүхий
алдрын одтой болох юмсан гэж мөрөөдөж байсан. Харин энэхүү мөрөөдөл
маань өнөөдөр биелэлээ. Би үргэлж хичээнгүйлэн ажиллаж, хөдөлмөрлөж
ирсэн. Тэр бүхний минь шагнал надад ирж байна” гэжээ.
1999 онд
Кристина Агилера Грэммийн дөрвөн шагналын эзэн болж байсан ба 2001, 2003
болон 2006 онд мөнл тус наадмын шилдгийн шагналыг хүртэж байсан юм.
Н.Наран