
Балаева: “Елана Батуринаг яагаад саатуулсан тухай шалтгаан одоо хүртэл тодорхойгүй. Британийн цагдаагийнхан иймэрхүү хэргийн талаар ер нь тайлбар хийдэггүй. Юрий Лужковын эхнэр өөрийн хамгийн сүүлд тухайлбал, арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Лондонд ирээд нисэх буудлын хилийн үзлэгийн дараа түүнийг цагдаа саатуулж тэрээр цагдаагийн салбарт хэдэн цагийг өнгөрөөсөн хэргийг би сануулах гэсэн юм”.
Жил ба хагас жилээр олгодог зочны визээр ирдэг Юрий Лужковоос ялгаатай нь Елена Батурина Лондонд хөрөнгө оруулагчийн визээр очдог. Энэ зөвшөөрлийг Британийн эдийн засагт хэдэн сая долларын хөрөнгө оруулсан баян хүмүүст олгодог байна. Түүнийг яагаад саатуулсныг тааварлаж болно. Өнгөрсөн есдүгээр сард Британийн ерөнхий прокурорт Москвагийн мэр ба түүний эхнэр хоёрын авлигийн хэргийг мөрдөн байцаах хүсэлтийг гаргасан бизнесмен Александр Лебедевын гомдлын дагуу хийсэн байж болох юм.
Лебедев өөрийн гомдлыг өөр нэг бизнесмен Шалва Чигиринскийн гомдолд үндэслэн гаргасан байв. Тэр хүн Британийн прокурорт гаргасан өөрийн гомдолдоо Москвад бизнес хийх боломж өгнө гээд түүний "Сибирь Энерджи" компанийн хувьцааны талыг өөрийн нэр дээр бичүүлсэн гэж Батуринаг буруутгасан байв. Мөн Чигинринскийн хэлснээр Елена Батуринагийн хувийн онгоцыг харж хандахад тэр өөрийн халааснаас 12 сая ам.доллар гаргасан гэжээ. Юрий Лужков өөрөө өнөөг хүртэл Британийн виз авч амжаагүй бөгөөд охидоо эргэж очоогүй гэж энэ интернэт хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байв.