Шатсан байрны нурамнаас 42 хүний цогцсыг олов

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Шатсан байрны нурамнаас 42 хүний цогцсыг олов

Арваннэгдүгээр сарын 15-нд зургаан цагийн турш шатсан Шанхайн 28 давхар орон сууцны байрны галыг унтраасны дараа аврагчид ба цагдаагийнхан тэндээс 42 цогцсыг илрүүлэн олжээ.

Өмнө нь Хятадын хэвлэл, мэдээллээр найман хүн амиа алдсан ба бараг 100 гаруй хүн хэлмэгдсэн гэх гэх тоо ийнхүү эрс нэмэгдлээ. Үүний зэрэгцээ гол төлөв боловсролын салбарынхан амьдардаг уг байрнаас 100 орчим хүнийг авран гаргасан байв.

Галтай гал сөнөөгчдийн хэдэн арван бригад тэмцсэн ба байрны дээвэрт гаран  галд боогдсон хүмүүсийг аврахад гурван нисдэг тэрэг ажиллажээ.

Урьдчилсан дүгнэлтээр, барилгын ажлын үеэр техникийн аюулгүй байдлыг сахиагүйгээс гал гарсан байж магадгүй. Гал гарах  үеэр уг барилгад өргөн цар хүрээтэй шинэчилсэн засварын ажил өрнөж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж