Кристина Агилера алдрын одтой болжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Кристина Агилера алдрын одтой болжээ

Чадалтай хоолой, өвєрмєц уран бүтээлүүдээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Грэммийн шагналт дуучин Кристина Агилера Холливуудын өргөн чөлөөнд нэрээ мөнхөллөө. Өчигдөр Холливуудын алдрын од нэгээр нэмэгдсэн нь давтагдашгүй Кристина Агилера зориулагдсан аж. Тэрбээр алдарт дуучин Cher-тэй хамтран “Burlesque” нэртэй мюзикл кинонд тоглосон. Тэрхүү хоёр алдартай дуучны хоршил болсон кино энэ сарын 24-нд нээлтээ хийх юм. Кинонынх нь нээлтээс дөнгөж есхөн хоногийн өмнө ийнхүү алдрын одыг нь байрлуулж, түүний нэр мөнхжүүлээ.

Тэрбээр “Би жаахан охин байхдаа Холливуудад хөл тавин, энэхүү гайхамшигт өргөн чөлөөнд өөрийн нэр бүхий алдрын одтой болох юмсан гэж мөрөөдөж байсан. Харин энэхүү мөрөөдөл маань өнөөдөр биелэлээ. Би үргэлж хичээнгүйлэн ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн. Тэр бүхний минь шагнал надад ирж байна” гэжээ.

1999 онд Кристина Агилера Грэммийн дөрвөн шагналын эзэн болж байсан ба 2001, 2003 болон 2006 онд мөнл тус наадмын шилдгийн шагналыг хүртэж байсан юм.
Тэрбээр мөрөөдлөө биелүүлэх анхны алхмыг 1992 онд "Микки Маусын " телевизийн шоу хамтлагт орсноор хийсэн байна. Эстрадын өдөр энэ нэвтрүүлэг 1955 оноос хойш 1996 он хүртэл явсан бөгөөд ""Үүнийг Уолт Дисней өөрийн биеэр "гэр бүлийн үнэт зүйлсийг сурталчлах" нэрээр байгуулсан боловч үнэн хэрэгтээ нэг хэсэг уналтад ороод байсан өөрийнхөө студийг сурталчлах зорилготой байсан юм. Тэр шоу эфирт амжилттай хэрэгжсэн. Хуүхдүүд бэсрэг жүжиг тоглож, дуу дуулж, алдарт жүжигчид, дуучдыг маш адилхан элэглэж байлаа.

Өнөөдөр АНУ-д төдийгүй дэлхийд нэрд гарсан дуучид, жужигчид энэ хамтлагт Кристина Агилератай хамт тоглож байсан юм. Тухайлбал Бритни Спирс, Жастин Тимберлейк нар байна. Кристина алдарт Уитни Хьюстоны нэг дууг бичиж байхдаа Хьюстон өөрөө ч чаддаггүй байсан тавдугаар октавын ми-г аваад барьж чадсан учир хамтлагийнхан түүнийг-"гайхамшигт үзэгдэл" гэдэг байв. Энэ бичлэгийг Кристина олон студид илгээсэн боловч ашиг гараагүй. Харин "Мулан" гэдэг хуүхэлдэйн кинонд энэ дууг дуулсны дараа RСА Rесоrds фирм гарааны цомгоо хийлгэх санал тавьжээ. Энэ гэрээний менежерээр Стив Курц гэгч эр томилогдов.

Кристина харгис хэрцгий эр хүн гэж хэн байдгийг мэднэ гэж боддог байсан нь эндүүрэл байжээ. "Би чамайг хэн бэ гэдгийг чинь мэдэж байна гэж бодсон чинь эндүүрсэн байлаа. Энэ надад сургамж болно оо. Одоо бүх гүүр шатсан, гэвч чи санаж яв: би цохилтыг цохилтоор хариулна" гэж Кристина менежер Стив Курцэд зориулсан F.U.S.S нэртэй дуундаа өгүүлсэн. F.U гэдэг нь орчуулгагүй ойлгомжтой, харин S.S-ийн тухайд бол Кристина Курцийг жинхэнэ СС гэдэг байсан юм.

Стив Курц Кристинаг харангуутаа надад жинхэнэ алтан морь олдлоо гэж шууд л мэдсэн ба шууд л хөллөгөөнд оруулсан байна. Кристинаг тэр бараг 24 цагийн программаар тоглолтоос тоглолтод оруулж, ёстой шүүсийг нь соржээ. "Зарим үед хооллож ундлах байтугай жорлонд орох ч завгүй байсан" гэж Кристина хожим нь ярьсан байдаг юм. Бүр телевизийн шууд нэвтрүүлэгт хүртэл "амьдаар" нь дуулуулдаг байв. Эхэндээ Кристина үй олон нялх оддыг бодвол жинхэнэ сонгодог хоолойтойгоо нотлох боломж гарч байна гэж бодоод тоодоггүй байжээ. Гэвч дараа нь хоолой нь болохоо байгаад ирэхэд Курц огтхон ч хэрэгссэнгүй. Фирм Стив Курцыг халаагүй бол Кристина хоолойгоо бүр алдах ч байсан байж мэднэ. Тэр этгээд Кристинаг тамлаад зогсохгүй мөнгийг нь бөөн бөөнөөр хулгайлдаг байсан нь илэрсэн юм.

Кристина Агилерагийн дараачийн менежер нь олон дуучид, хамтлагийг хөл дээр нь босгож нэрд гаргасан туршлагатай менежер Ирвинг Азофф болов. Тэрбээр Кристина шиг хүнийг шахаж дарамталж болохгүй, түүний өмнөөс үзэгчдийн нүдийг хуурах элдэв арга зохиох хэрэггүй, тэр өөрөө бүгдийг чадна гэдгийг бүр эхнээсээ ойлгосон байна. Кристинагийн хэлэх дуртай үг нь edgy /нэг салаа утга нь ":эцэст нь тулгах"/ байсан нь санамсаргүй хэрэг биш. Тиймээс 2002 онд Stripped! цомгоо өөрөө бичихийг нь зөвшөөрчээ. Тэр бол үнэхээр зөвшөөрч болох бүхнийг эцэст нь тулгасан цомог болсон юм. Тэр өөрийнхөө биеийг тэр чигээр нь туршилтын талбар болгожээ. Х-Tina шивээс хийлгэж, үсээ цагаанаар будаж, болох болохгүй бүх эрхтэндээ ээмэг зүүсэн байв. Тэрбээр нисэх онгоцны буудал дээр металл илрүүлэгчээр гарахдаа "миний биеийн болох болохгүй бүх эрхтэнд металл зүүсэн байгаа шүү" гэж бахтайяа мэдэгдэж Ярилцлага өгөхдөө "нүцгэн байхдаа л би хамгийн сайхан байдаг…, секс бол эмэгтэй хүн гадаад ертөнцтөй харилцах нэг хэлбэр…, эмэгтэй хүнд хамгийн гол нь нуруу эгц, хараа дээгүүр, алхахдаа гуяараа гунхах явдал" гэж байлаа.

Тэрбээр "Сайхан бүсгүй" дуундаа Тэд юу ч гэж чалчлаа гэсэн би сайхан хуүхэн" гэсэн, бас "Заваан" дууных нь клип тэр үеийн хамгийн алдартай "заваан" рэпер Эминем хүртэл атаархмаар заваан болсон. Эминем туүнд атаархаж, үргэлж шавар цацдаг болсон. Бас “Микки Маус"-т байхдаа "шадар гурван хулгана" хочтой болтлоо найзалсан /нэг хулгана нь Жастин Тимберлейк/ Бритни Спирс нь ч атаархах болсон бөгөөд шалтгаан нь Бритниг "бүжиглэдэг дуучин" гээд Кристинаг "дуулдаг дуучин" гэж нэрлэх болсон нь Бритнид гомдолтой санагдсан хэрэг. Бритнийн сүйт залуу Жастинтай хамт аялалд явсан нь бүр гал дээр тос нэмсэн гэж шар сонинууд бичиж байсан ч худлаа гэдэг нь нотлогдсон. Хожим нь Кристина Эминем, Бритни хоёрыг уучилсан.

Хөгжмийн бизнест ажилладаг, менежер ч хийдэг Жордан Брэтманы тухай "Чи намайг надаас аварсан" гэдэг дуу бичсэн. Жордан Кристинаг энэ дэлхийн эмэгтэй бүхэн мөрөөдмөөр хайрладаг гэдэг. Тэр хоёрын хурим 2005 оны 11-р сарын 19-нд сүр дуулиантай болсон. Харамсалтай нь хосууд өнгөрсөн салд салах болсон тухайгаа албан ёсоор зарлаад байгаа билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж