Хойд Солонгосын 20 мянган дүрвэгсдийг авчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын 20 мянган дүрвэгсдийг авчээ

Хойд Солонгосын дүрвэгсдийн жагсаал. Фото: AFP

Өмнөд Солонгост амьдрах гэсэн Хойд Солонгосын дүрвэгсдийн тоо 20000 хүн болжээ. Хамгийн сүүлчийн дүрвэгч 41 настай Ким гэдэг эмэгтэй хоёр хүүхдийнхээ хамт Сөүлд ирсэн гэж "Ренхап" мэдээлсэн байна.

Тэр эмэгтэй эхлээд Хятадын хилийг гараад дараа нь Сөүлд иржээ. Тэрээр эдийн засгийн байдал нь хүнд байгаа учраас Өмнөд Солонгост амьдрахаар шийдсэн гэнэ.  Өмнөд Солонгос гурван сарын сургалт хийснийхээ дараа БНАСАУ-ын хүмүүст иргэний эрх олгодог гэнэ. Мөн Засгийн газар нь тэдэнд 5000 гаруй ам.долларын тусламжийг өгдөг ба орон гэртэй болоход нь тусалдаг. Дүрвэгсдийн ихэнх нь эмэгтэйчүүд ба тэдний хөдөлгөөнд эрэгтэйчүүдэд тавьдаг шиг хатуу хяналт байхгүй  гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж