Ангела Меркель ХАХ-ны даргаар сонгогдов

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Ангела Меркель ХАХ-ны даргаар сонгогдов

Карлcруэ хотноо болж байгаа Германы Христийн ардчилсан холбоо намын хурал дээр канцлер Ангела Меркель зургаа дахь удаагаа намын даргаар сонгогдлоо Энэ удаа түүний төлөө төлөөлөгчдийн 90,4 хувь санал өгсөн байв. Меркель уг намыг 2000 оноос хойш толгойлж байгаа ба одоо дахин хоёр жил намын даргаар ажиллана.
Өмнөх намын сонгуультай нь харьцуулахад Ангела Меркелийн төлөө тэр үед 94,8 хувь нь санал өгч байлаа. Баден-Вюртемберг ба Рейнланд-Пфальц мужуудад болох ирэх жилийн орон нутгийн сонгуульд эрх баригч нам олны дунд алдартай биш арга хэмжээнийхээ үр дүнд ялагдаж магадгүй юм. Намын дарга хамтран зүтгэгч нартаа хандан эвдэн нэгдэж, шургуу ажиллахыг уриалав.

"Тэр бүх урьдчилсан дүгнэлтээ хогийн саванд хаяцгаа, урагшаа явцгаан манай зорилтын төлөө тэмцэгтүн” гэж Меркель мэдэгдлээ. Шинэ Засгийн газрын ажиллагаа шударгаар хэлэхэд олон хүнд таалагдаагүй ч бид Германы бусад намуудтай анх удаа олон жилийн дараа эвсэж чадлаа гэж тэр онцлов.

Карлcруэ хотноо болж байгаа ХАХ-ны хурлаар Ангела Меркелийн намын дөрвөн орлогчийг шинээр сонгоно. Энэ тушаалд Германы Хөдөлмөрийн сайд Урсула фон дер Лайен, Хүрээлэн буй орчны сайд Норберт Рюттген, Боловсрол, шинжлэх ухааны сайд Анетта Шаван, ба Гессен мужийн ерөнхий сайд Фолькер Буффье нарын нэр дэвшээд байна. Намын хурлаас тус орны Зэвсэгт хүчний шинэчлэлийг хийх нэгдсэн үзэл баримтлалыг боловсруулан гаргах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж