Гаитичууд НҮБ-ын тусламжийн ажилчид руу дайрч байна

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Гаитичууд НҮБ-ын тусламжийн ажилчид руу дайрч байна

Гаити улсад холерын тархалт газар авч, 900 гаруй хүний амийг авч одоод байгаа билээ. Гэтэл үүнээс болж НҮБ-аас илгээсэн эмнэлгийн бүрэлдэхүүн, хүмүүнлэгийн ажилчид уурссан гаитичуудын бай болж эхэлсэн байна. НҮБ-ын энхийг сахиулагчид чулуу, модоор зэвсэглэсэн босогчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий цацсан аж. Тус улсын иргэдийн зарим нь Непалын энхийг сахиулагчид Гаитид ирж, энэ өвчнийг анх тараасан гэж буруутгаж байгаа юм. Харин үүнийг батлах ямар нэг нотлох баримт байхгүй гэж НҮБ мэдэгджээ.

Хэдэн зуун босогч НҮБ-ын энхийг сахиулагчид руу чулуу нүүлгэн, Кап Хайден хотын цагдаагийн газрыг галдсан байна. Мөргөлдөөний үед галт зэвсэг хэрэглэсэн тохиолдлууд гарсан ба дор хаяж 10 хүн гэмтсэн гэх мэдээлэл байгаа юм.

Иргэд НҮБ-ын ажилчдыг улсаас гарахыг шаардаж байгаа бөгөөд Засгийн газар иргэдээ зүгээр үхүүлж байна гэж буруутгаж байна. Түүнчлэн холероос эмчлэх төвүүдэд ийм төрлийн бослого гарчээ. Ойр хавьд нь амьдардаг оршин суугчид холер өвчнөөс эмээж байгаа юм байна.

НҮБ-ын Гаити дахь төлөөлөгч Нигель Фишер холерын тархалт эрүүл мэндийн хямралаас давж, одоо үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн гэж мэдэгдсэн байна. Холер одоогоор 10 мужид илгээд байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж