Барьцаалагдсан нисгэгчид гэмтээгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Барьцаалагдсан нисгэгчид гэмтээгүй

Даваа гаригт НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэргэжилтнүүд Латвийн гурван нисгэгчийг барьцаалсан Суданы цэргийн хүчнийхэнтэй ярилцсан байна.

11 дүгээр сарын 5-нд барьцаалагдсан нисгэгчид одоогийн байдлаар гэмтэл бэртэл аваагүй байна гэж Латвийн Гадаад хэргийн яамны сайд мэдэгдлээ.

Нисгэгчдийг “Няла”-ийн хилийн зурвас орчмоос машинтай найман цэрэг баривчилсан гэж нэгэн эх сурвалж мэдээлсэн ба тэднийг эсэн мэнд суллах тал дээр Латвийн Гадаад хэргийн яамны төлөөлөгчид, Судан дахь Терроризмын эсрэг төв хамтран ажиллаж байна.

Суданы засгийн газрын эсрэг бослого хүчээ авснаас хойш 2003 оноос Дарфур нь байнгын мөргөлдөөний бүс болжээ.

НҮБ-ыг судалгаагаар Дарфурт болж буй мөргөлдөөнөөс 300,000 энгийн иргэд амиа алдаж, 2,5 сая иргэд орон гэрээ орхин дайжсан гэсэн баримтыг гаргасан байна.

Олон улсын шүүх Суданы Ерөнхийлөгч Омар Хассан ал-Баширыг хүмүүнлэг нийгмийн эсрэг гэмт хэрэг өдүүлсөн хэргээр шүүхэд дууджээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж