АНУ-ын жижиглэнгийн худалдаа огцом өсөв

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

АНУ-ын жижиглэнгийн худалдаа огцом өсөв

АНУ-ын жижиглэнгийн худалдаа аравдугаар сард 1,2 хувиар өсч, шинжээчдийн таамгийг давлаа. Энэ үзүүлэлт сүүлийн долоон сарын турш харагдаагүй хэмжээ гэж Худалдааны яам мэдэгдэж байгаа юм. Хамгийн ихээр өссөн салбар нь автомашины борлуулалт байсан байна. Өнгөрсөн сард энэ салбарын борлуулалт таван хувиар өссөн бол барилгын болон цэцэрлэгийн тоног төхөөрөмжийн салбарт 1,9 хувийн өсөлт ажиглагдсан байна. Жилийн өмнөхтэй харьцуулбал жижиглэнгийн худалдаа 7,3 хувиар өссөн байдалтай байна.

Түүнчлэн барилгын материал, түлшний худалдан авалт 0,2 хувиар өсчээ.
Энэ мэт нааштай үр дагавар гарч буй нь АНУ-ын эдийн засгийг хямралаас гарч байгааг илтгэж байна гэж шинжээчид хэлж байна. Хэрэглэгчдийн зарцуулалт АНУ-ын эдийн засгийн 70 хувийг илтгэдэг аж.
Бусад салбарын хувьд хувцасны борлуулалт 0,7 хувиар өссөн бол электрон барааных 0,7 хувиар буурчээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж