
Говь нутагт мод тарих, ногоон зурвас байгуулахад цөөнгүй бэрхшээл тулгарч байгааг Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээлэв. Тухайлбал, ус худаг, шугам хоолойн усалгааны систем, хашаа хамгаалалт муутай, трактор гэх мэтийн тоног төхөөрөмж болон цаашид үргэлжлүүлэн авч явах санхүүжилт байхгүй нь мод тарих ажилд томоохон бэрхшээл үүсгэж байна. Үүний зэрэгцээ мэргэжлийн боловсон хүчин дутмаг, сургалт мэдээлэл сурталчилгааны зардалгүй нь ч ажилд саад учруулж байгаа аж. Иймд аймгийн БОАЖГ-аас хэд хэдэн санал дэвшүүлэн, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, говийн нөхцөлд га-гаар бус модны тоогоор тооцох, “Байгаль орчны шинэчлэл” төслийн үйл ажиллагааг говь руу чиглүүлэх, нэгдсэн журмаар тоног төхөөрөмжөөр хангагдах, их дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнуудын дадлагын ажлыг орон нутагт хийлгэх зэргийг эхний ээлжинд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна
2010 оны 11-р сарын 11.