Шилэн кабель 13 мянган км-т хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Шилэн кабель 13 мянган км-т хүрчээ

Сүүлийн  таван жилд  мэдээлэл, харилцаа холбооны үндсэн сүлжээнд  5997 км өргөтгөл хийжээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар  өндөр хурдын шилэн кабелийн сүлжээ 13 мянган км-т  хүрч, нийт 151 сум, суурин энэ сүлжээнд холбогдоод байна. Цаашид ч үндсэн сүлжээгээ өргөжүүлж, орчин үеийн мэдээлэл, холбооны үйлчилгээг хөдөөгийн хүн амд жигд хүргэх зорилготой 148 сум, суурин газрыг шилэн кабелийн сүлжээнд холбох, 21 аймагт  интернэт протоколд суурилсан сүлжээ байгуулах ажлыг эхлүүлээд байгаа ажээ. Энэ ажлыг хийж гүйцэтгэснээр хот хөдөөгийн тоон ялгаа багасч интернэтийн хэрэглээ хөдөө, орон нутагт нэмэгдэх юм.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж