Тооллого 80 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Тооллого 80 хувьтай байна

Хүн ам, орон сууцны тооллого энэ сарын 15-ны байдлаар Дундговь аймагт 80 хувьтай байна.   8699 өрхийн 30268 хүн тооллогод хамрагдснаас Хулд,  Цагаандэлгэр, Өндөршил сум  хүн амынхаа 95-96 хувийг тоолуулсан атал Өлзийт сум дөнгөж 54 хувьтай яваагаа нутаг дэвсгэр уудам, малчин өрхүүд алсын отогт яваагаар тайлбарлаж байна. Хүн ам, орон сууцны тооллогод Дундговь аймагт ноцтой бэрхшээл, зөрчил гараагүй  ч Төв аймагтай хиллэсэн газраар зарим оторчныг хоёр аймагт давхардуулан тоолсныг залруулсан, мөн Говьсүмбэр аймгийн Шивээ говь суманд Дундговь  аймгаас  нүүдэллэж яваа малчдыг   өөрийн сумнаас нь тоологч томилогдсон атал  “Манайх тоолно” гэж Шивээ говийхон асуудал тавьсныг ажил хэргийн журмаар зохицуулаад байна. Энэ сарын 15-17-нд аймгийн хэмжээнд бүх л сувгаар иргэн бүр тооллогодоо хамрагдахыг уриалсан сурталчилгаа явагдаж байна.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж