Түймэрт 49 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Түймэрт 49 хүн амь үрэгджээ

Хятадын эдийн засгийн нийслэл Шанхай хотын орон сууцны хорооллын 28 давхар байшинд өчигдөр түймэр гарч, 429хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн шархдаж, гэмтсэн байна.

Түймэр орон нутгийн цагаар өдрийн 2 цагийн үед гарсан бөгөөд түймэр унтраагчид 4 цагийн турш ажиллаж,  унтрааж чадсан аж.

Түймэр гарсан тухай мэдээлэх үеэр уг барилгын 10 давхар нь галд автаад байсан ба гарч байсан  их утаа, гал түймэр унтраагчдад ихээхэн саад бэрхшээл учруулсан байна.

Уг барилгад багш нар болон тэтгэврийн насны хүмүүс амьдарч байсан юм байна.
Түймэр унтраах ажилд 25 бригад, түймрийн 61 машин оролцож, гарч чадахгүй утаа галд хоригдсон хүмүүсийг аврахаар 3 нисдэг ажиллуулсан байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж