Н.Жанцанноров Солонгост илтгэл тавина

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Н.Жанцанноров Солонгост илтгэл тавина

Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудад энэ сарын 20-28-нд Монгол улсын засгийн газраас баталсан “Зөгийн үүр” хөтөлбөрийг танилцуулах уулзалт болох ажээ. Солонгосын Сөүл, Пусан, Сувон, Улсан хотод болох уг арга хэмжээнд төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров илтгэл тавьж, уулзалт ярилцлага хийх юм байна. Тэрбээр “Монгол хүний бахархал”, “Монгол орны хөгжилд оруулах хувь хүний оролцоо” сэдвээр илтгэл тавих аж. Мөн “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд “Эх орны хишиг”, “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”, “Ажлын байр хөтөлбөр”-ийг Солонгост суугаа монголчууддаа танилцуулах юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж